Интернет кафе, PC тоглоомын газрын стандартын тухай


Стандарт хэмжил зүйн газраас интернет кафе, цахим тоглоомын газрын стандартыг батлан гаргажээ. Ингэснээр анх удаа энэ чиглэлийн үйлчилгээнд мөрдөх стандарттай болж байна. Зөвхөн нийслэл хотын хэмжээнд бүртгэлтэй 500 гаруй интернет кафе, PC тоглоомын газар үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Эдгээр газруудад насанд хүрээгүй хүүхдүүд аллага хүчирхийлэлтэй тоглоомыг олон цагаар тоглож хичээл номоо таслах, архи тамхи хэрэглэхээс гадна садар самуун бичлэг үзэж байгааг иргэд шүүмжилсээр ирсэн. Харин стандарт тогтоож өгснөөр ийм байдал үгүй болох ажээ.

Өнгөрсөн онд Засгийн газраас интернет тоглоомын газруудад баримтлах журам гаргасан. Тухайн журамд орсон заалтуудыг тус стандартад уялдуулсан юм байна. Засгийн газрын заалтад интернет кафе, PC тоглоомын газар нь нэг дор үйл ажиллагаа явуулахгүй байх, байр орцны хонгил подвальд үйл ажиллагаагаа явуулахгүй байхаас гадна дотроо хяналтын камер суурилуулж бичлэгийг хадгалж байхыг шаардсан байдаг. Мөн 12 нас хүрээгүй хүүхдэд, согтуу, мансуурсан хүмүүст үйлчлэх, бичиг баримт барьцаалан үйлчлэхийг хориглож, мэдээлэл технологийн анхан шатны мэдлэгтэй 20-иос дээш насны хүнд үйлчлэхийг заасан юм. Энэ бүх заалтыг интернет кафе, PC тоглоомын газрын стандарт тусгаж өгчээ.
Интернет кафе, PC тоглоомын газрын стандартын тухай Интернет кафе, PC тоглоомын газрын стандартын тухай Reviewed by Unknown on 9:41 AM Rating: 5

No comments:

Recent Comments

Powered by Blogger.