Дуучин Б.Амархүү бие даасан тоглолтоо хийнэ /2016-12-07/
ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, МУСТА Б.Амархүү гурав дахь бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд энэ сарын 9 буюу баасан гарагт 19:00 цагт хийх гэж байна. Энэхүү тоглолтод рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм байна.
Тэрбээр тоглолтоо Бөхийн өргөөнд хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Эхний хоёр тоглолтоо би UB Palace-т хийсэн. Бөхийн өргөөнд Монголын томоохон уран бүтээлчид тоглолтоо хийж байсан учраас би ч бас яагаад тоглолтоо хийж болохгүй гэж бодоод Бөхийн өргөөг сонгосон. Мөн тоглолтоо олон хүнд хүргэх, үзэгчидтэйгээ илүү ойрхон байх зорилготой байна" гэлээ.
Тасалбарын үнэ 15 000, 20 000 төгрөгийн үнэтэй бөгөөд Бөхийн өргөөний билетийн касс, тоглолтын постер наасан машинуудаас авах боломжтойгоос гадна 19001617 дугаараар захиалаарай.
Дуучин Б.Амархүү бие даасан тоглолтоо хийнэ /2016-12-07/
Reviewed by Unknown
on
12:36 PM
Rating:
No comments: